Манай Монголд ийм үзүүлэлттэй хяналтын камер суурилуулахад асуудал байхгүй ээ гол нь гэрэлтүүлэг, манай орны эрс хүйтэн цаг агаарын байдал, орчины бохирдол хяналтанд маш их сөргөөр нөлөөлдөг юм. Хаа сайгүй үнэтэй хяналтын камер суурилуулсан байдаг боловч цагаа тулахаар хүний нүүр царай, машины дугаар танихгүй үзүүлэлт маш муу, чанарын шаардлага хангахгүй хяналтын камер ашигласан байх тохиолдол ихээр ажиглагдаж байна. Ер нь барилга байгууламж ашиглалтанд өгөхөд зөвшөөрөл авч ажил эхлүүлэхэд барилгын гадна камержуулалтын зураг орсон бол зөвшөөрдөг, хүлээж авахад хянадаг болчихвол улсаас хөрөнгө мөнгө шаардахгүйгээр болчихоор байгаа юм, мөн гол том гудамж нийтийн эзэмшлийн хэсгээ төр хариуцаж хяналтын камержуулах хэрэгтэй. Хэрэг үйлдчихээд хаашаа явсан, хаагуур явсан, хаана очсон гээд бүгдийг нь хянадыг болох камержуулалт хийхэд цогц шийдэл гаргах хэрэгтэй.