Манай компани нь анх 2011 онд Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. Тус компани нь хувь хүн, албан байгууллагуудын бизнесийн болон ахуйн хэрэгцээний шаардлагад нийцсэн орчин үеийн мэдээлэл технологийн бараа бүтээгдэхүүнийг санал болгохоос гадна үйлчлүүлэгчдийн хүссэн бүтээгдэхүүнийг захиалгаар түргэн шуурхай нийлүүлдэгээрээ онцлогтой.
Мөн үйлчлүүлэгчдийн хүсэлтээр хяналтын камер, ажилчдын цаг бүртгэл, цахилгаан, интернет, дотоод сүлжээ, дотуур холбоо, гал хулгайн дохиолол, соронзон домофон цоож, хаалганы дижитал цоож, дэлгүүрийн бүх төрлийн систем, монтаж, тоног төхөөрөмжийг суурилуулах үйлчилгээг чанартай хийж, баталгаат болон баталгаат хугацааны дараах засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж байна.
Бид үйл ажиллагаагаа явуулж эхлэснээс хойш цаг бүртгэлийн системийг эх хэл дээрээ хөрвүүлэн гаргаж, нэвтрэх эрхийн системийг хамгийн сүүлийн үеийн шийдэл болох царай хуруу, картаар таних гэсэн шийдлийг давхар компьютерын хяналттайгаар өргөн хэмжээгээр хийж гүйцэтгэсэн.
Манай компанийн бэлтгэн нийлүүлэгчээр БНСУ-ын RЕСОVЕРI, SAMSUNG, HYUNDAI, Сингапур улсын “SАМАХ”, БНХАУ-ын HIKVISION, ZKTECO, UNIVIEW, TPLINK, UBIQUITI, TIANDY, DAHUA, MHK зэрэг компаниуд хамтран ажилладаг.
Айл өрх, оффис, дэлгүүр, албан байгууллага, үйлчилгээний төвүүд, цэцэрлэг, дунд сургууль, их сургууль, цэргийн байгууллага, хөдөө орон нутгийн гэх мэт олон үйлчлүүлэгч, хэрэглэгчид байдаг. Жишээ нь: Монгол улсын их сургууль, Нэгдсэн Гуравдугаар төв эмнэлэг, Чингис хаан нисэх буудал, Монголиан Айрленэс ХХК, “Мандах бүртгэл” дээд сургууль, Архангай аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн Цогт сумын дунд сургууль, Чингэлтэй дүүргийн ЗДТГ гэх мэт үйлчлүүлэгчтэй.