Хятадын хяналтын камерын нүүр таних #AI систем санхүүгийн гэмт хэрэгтнийг 60,000 хүнтэй тоглолт үзэж байхад нь таньж илрүүлснээр цагдаа нар барьж авч чаджээ. Эхнэртэйгээ энэ тоглолтыг үзэх гэж 100км зам туулж ирсэн 31 настай эрэн сурвалжлагдаж буй эр цагдаа нарыг хараад шоконд орсон байна. Баригдах боломжгүй гэж бодож л дээ.
Хятадын камерын хяналтын систем хүний нүүрийг таниад зогсохгүй тухайн хүний үйлдлийг хүртэл бичиж хадгалдаг. Жишээ нь хэрвээ та хаа нэгтээ зам хөндлөн гарцгүй хэсгээр буюу дүрэм зөрчин гарч камерт танигдсан тохиолдолд таны утсанд торгуулийн мэссеж ирэх бөгөөд түүнийг нь хэрэв төлөөгүй бол таны “нийгмийн кредит” оноо буурч, нийтийн тээврийн хэрэгсэл, машин түрээслэх, нисэх онгоцны буудал, санхүүжилтийн сонголтуудаас авахуулаад, их хэмжээний худалдан авалт, бусад холбогдох үйлчилгээнүүдийг эдлэх эрхээ хасуулж шийтгүүлэх аж.
Хятадад хяналтын камер + нүүр таних технологи + өгөгдлийн сан + хиймэл оюуны тусламжтайгаа цахим нийгмийг ингэж л бий болгож хянаж байна.