Фрэйм буюу кадр 1 секундэд бичлэг хийхэд дарагдах зурагний тоо Frame Rate (FPS frames per second) хяналтын камер бүрийн фрэймийн хурдыг тохирох хэмжээнд тохируулснаар хадгалах багтаамж багасна. Жишээ нь: 30 FPS-ээс 7.5-аас 15 FPS хүртэл FPS (Секундэд фрэйм) болгон бууруулснаар хяналтын камерын бичлэгийн чанарыг бууруулахгүйгээр бичлэг хадгалах хугацааг мэдэгдэхүйц нэмэх болно.

Хяналтын камерын нягтрал сайн байх тусам том файл үүсгэж хадгалах дискний хэмжээ их шаарддаг. Хяналтын камерын фрэймийг хэрхэн сонгох вэ? Жишээлбэл та кассчинд хяналт тавьж эсвэл автомашины дугаарыг харах шаардлагатай байгаа бол FPS аль болох өндөр фрэймээр бичлэг хадгалах горим сонгохыг зөвлөж байна. Өндөр байх тусам жигд хөдөлгөөн эсвэл удаашруулах зэрэг нарийвчлалтай бичлэг хадгалах болно.

Фреймийн хурдны сонголтууд нь янз бүр байдаг. Ихэвчлэн 24 эсвэл 30-ыг "Үндсэн суурь кадрын хурд"-аар тодорхойлдог.