Нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, хувцас солих өрөө, эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж, хяналтын камер байршуулахыг хоригложээ. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн эсвэл зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байхаар хуулийн төслийг боловсруулжээ.