ОХУ -д хулгай, тэр дундаа уулгалан дайрч гэмт хэрэг үйлдэх асуудал маш ихээр гардаг. Тийм ч учраас тус улсын аюулаас хамгаалах газар нь бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан байгууллагууддаа дуу бичигчтэй хяналтын камер болон шуурхай мэдээлэгчтэй хулгайн дохиолол суурилуулах, шуурхай харуул хамгаалалтын компанитай гэрээ байгуулж ажиллах стандартыг тогтоож өгсөн байдаг бөгөөд ингэсний үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь олгодог байна. ОХУ -ын Новосибирск хотод нүүрээ нуусан гэмт этгээдийг хулгай хийж байхад нь маш түргэн хугацаанд үйлдэл дээр нь баривчилсан хяналтын камерын бичлэгийг хүргэж байна.