Манай компани нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хяналтын камер стандарт (MNS 6423:2019)-ын техникийн ерөнхий шаардлагыг хангасан бүх төрлийн хяналтын камерыг суурилуулж байна. Мөн бид танай ажлын байранд Хяналтын камерыг суурилуулсаны дараагаар харъяа Цагдаагийн хэлтэсд холбогдох ДҮГНЭЛТ-ийг гаргаж өгөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

MNS 6423 : 2019 Хяналтын камер стандарт

Теле хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага Хамрах хүрээ

Энэ стандарт нь олон нийт, барилга байгууламж, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, тодорхой үйл явцыг хянах зорилгоор холбогдох хууль, журам, гэрээний хүрээнд теле хяналтын системийг төлөвлөх, суурилуулах, ашиглахад тавих шаардлагыг тогтоосон.