Таны бизнес бүрэн хяналтад байх ёстой гэж үздэг үү? Үйлдвэрлэлийн процесс, үйл ажиллагааны явцаас эхлээд үйлчлүүлэгчдийн хандлага, худалдан авалтын зан төлвийг ажиглах, аюулгүй байдлыг хангахад хяналтын камер чухал үүрэгтэй. Ингэхдээ ямар камер, ямар үйлчилгээ сонгохоос энэ бүхнийг бүрэн хянаж чадах эсэх нь шууд хамаарна. Чухал шаардлагатай үед камер ажиллаагүй, бичлэг устсан эсвэл хэн нэгний хариуцлагагүй байдлаас шалтгаалан хэрэгтэй дүрсээ үзэж чадахгүй болвол хяналтын камер суурилуулж, хөрөнгө оруулалт хийсний үр дүн огт гарч чадахгүй. Тиймээс бид танд клауд камерын үйлчилгээг санал болгож байна. Үүлэн тооцоололд суурилсан хяналтын камерын үйлчилгээ нь танд хүссэн үедээ, хаанаас ч, ямар төхөөрөмжөөс өөрийн бизнес процессыг ажиглах, хянах боломжийг олгох болно. Энэхүү үйлчилгээг сонгосноор та хяналтын камеруудаа худалдан авах, шаардлагатай хадгалах төхөөрөмж, дэд бүтцийг суурилуулахад нэмэлт хөрөнгө оруулалт хийх огт шаардлагагүй боллоо.

ХҮССЭН ҮЕДЭЭ ХАА БАЙГАА ГАЗРААСАА ХЯНАХ БОЛОМЖ

Та дэлхийн аль ч өнцөгт байсан өөрийн бизнесээ бүрэн хянах боломжтой. Интернет холбоосын тусламжтайгаар хүссэн камерыг дурын төхөөрөмж дээрээс хянах боломжийг олгож байгаа. Гэхдээ хяналтыг зөвхөн захирал төдийгүй бусад шаардлагатай хүмүүс ч хийх боломжтой олон эрхийг өгч болох юм. Дүрст бичлэг нь автоматаар серверт нууцлалтайгаар хадгалагддаг учир аюулгүй байдал бүрэн хангагдсан байх болно.

ШУУРХАЙ МЭДЭЭЛЭХ БОЛОМЖ

Хяналтын камер суурилууллаа гээд өдөр шөнөгүй хараад суух биш харин шаардлагатай үед мэдээлэл авдаг байх тохиргоо чухал байдаг. Тэгвэл танай объектод ямар нэгэн хөдөлгөөн илрэх эсвэл камер унтарсан үед шуурхай мэдээллийг таны цахим шууданд шуурхай хүргэх болно.

ШУУРХАЙ, НАЙДВАРТАЙ

Уламжлалт камерын шийдэл ашиглах явцад мэдээллийг шүүхэд заавал бичигдэж дууссаны дараа хамгаалалтын эсхүл камер хариуцсан ажилтнаас авдаг. Тэгвэл дээрх шийдлээр та хүссэн үедээ өөрөө дүрст бичлэгийг архиваас шүүх, хэмжээ заан таслан авах, вэб хуудсанд байрлуулах зэрэг үйлдэл хийх боломжтой юм.

ТАНЫ БИЗНЕСТ ӨГӨХ ҮР ӨГӨӨЖ:

ХЯНАЛТЫН КАМЕРЫН АУТСОРСИНГ ШИНЭ ХАНДЛАГА

  • Олон салбарыг нэг дор хялбар хянах
  • Хүссэн газраасаа хянах клауд camera

ХЭРЭГЛЭЭНД ТОХИРСОН ТӨЛБӨР

  • Анхны хөрөнгө оруулалт бага /Хадгалах төхөөрөмж, түүнд тохирсон сервер авах шаардлагагүй/
  • Богино хугацаанд түр хэрэглэх боломж
  • НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА
  • БАЙНГЫН ХЯНАЛТ