Хяналтын гэх камерыг хэн дуртай нь угсардаг болсон нийтлэг тал ажиглагдаж байна. Тухайлбал, Эрээнд хяналтын камерыг гар аргаар, лангууны нөхцөлд угсарч байхад Шенжин, Гуанжоуд ч гэсэн угсралт лангууных хэвээрэй. Цөөн тооны компаниуд үйлдвэрийн нөхцөлд угсарч, шалгаж, зах зээлд нийлүүлж байна. Үйлдвэрийн биш нөхцөлд угсрагдсан камерууд үнэ хямд, ажиллах хугацаа бага, техникийн нөхцөл стандартад төдийлөн хүрдэггүй болох нь туршлагаар баталгаажсан байна. Тиймээс таныг үйлдвэрийн нөхцөлд шалгагдаж, баталгаажсан бүтээгдэхүүнийг сонгохыг санал болгож байгаа юм.

БӨӨНӨӨР НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
БНХАУ-ын Hikvision, Onvif компани нь ажиглалт хяналтын камер үйлдвэрлэлтээрээ Shenzhen хотдоо нэр бүхий компани юм. Тус компаний үйлдвэрлэж буй IP буюу сүлжээний, Аналоги, HD зэрэг нэрийн бараа бүтээгдэхүүнүүдээс та бөөнөөр нь захиалах боломжтой. Мөн дэлхийд чанараараа танигдсан DAHUA, KEEPER зэрэг компаний албан ёсны борлуулагчаас нь шууд нийлүүлэх боломжтой тул захиалга өгч, бөөний үнээр аваарай.

СУУРИЛУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
Хэдэн ч камерын суурилуулалтыг таны хүсэл, шаардлагад нийцүүлэн зааврын дагуу, туршлагадаа үндэслэн хийж гүйцэтгэнэ. Суурилуулалтаа бид өөрсдөө хийсэн нөхцөлд тодорхой хугацаанд анхаарал тавин хамтран ажиллах болно.

ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Танд ямар асуудал байна түүнийгээ бидэнд хэл. Ажлын туршлага, мэдлэг дээрээ үндэслэн ажиглалт, камерын суурилуулалтын зохион байгуулалт, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, хяналтын камерын сонголт, үзүүлэлт, тэдгээрийг юу гэж нэрлэдэг, хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө өгч үйлчилнэ. Хэрэв бидний мэдлэгээс хэтэрсэн асуудал тулгарвал холбогдох мэргэжлийн байгууллагад бид таны өмнөөс хандан шийдэх гарц олоход тань тусална.

НЭМЭЛТ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
Аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхийн ашиглаж байгаад эвдрэл үүссэн камер болон дагалдах хэрэгслийн ажиллагаа доголдсон, нэмэлт тоноглол шаардлагатай болсон, нүүлгэх зэрэг учирсан нөхцөлд ажлын дүгнэлт гарган засаж, сэлбэж, суурилуулах үйлчилгээг хийж байна.

ГЭРЭЭТ ҮЙЛЧИЛГЭЭ
Бид танай байгууллагын хяналтын камерын системийн бүрэн бүтэн ажиллагааг анхаарч, техник хангамжаар хангаж, техникийн шинэчлэл хийх, технологийг хөгжүүлэх зэргээр 12 – 24 сар түүнээс ч урт удаан хугацаанд гэрээ байгуулан хамтран ажиллах боломжтой.