Хууртагддаггүй камер

“Google”-ийн охин компани “Nest” царайгаар танидаг ухаалаг хяналтын камер бүтээжээ. “Nest Cam” хэмээх энэхүү ухаалаг хяналтын камерыг худалдан авсан хүн камераа iPhone юм уу android гар утсандаа холбосон байхад “урилгагүй зочин”-ыг тэр дор нь барих боломжтой.

Тодруулбал, уг хяналтын камер таны гэрт орж ирсэн хүний царай болон үйлдлийг холбосон гар утсанд тань илгээнэ. Эндээс та тэр хүнийг танина хэмээн “Зөв” гэсэн тэмдгийг дарвал камер тухайн хүний царайг санах ойдоо хадгалж, хяналтын ажлаа цааш хэвийн үргэлжлүүлнэ.

Харин “X” буюу буруу гэсэн товчлуурыг дарвал хяналтын камертай холбосон цагдаа болон аюулгүйн ажилтнуудад шуурхай дохио илгээнэ. Ингэснээр та хулгайчийг цаг алдалгүй барьж, хулгай хийсэн үйлдлийг нь хөдлөшгүй баримтаар нотлох боломжтой. Манайд гаднын зарим орон шиг аюулгүйн систем өндөр хөгжөөгүй ч энэ хяналтын камер таныг цагдаад дуудлага өгөх эсвэл өөрөө очоод барьж авах боломжийг олгоно.

Хяналтын камер, ip хяналтын камер, хяналтын камер худалдаа, хяналтын камер суурилуулалт, хяналтын камер суурилуулах, хяналтын камер үнэ, хяналтын камер зарна, хяналтын камер зарах, камер худалдаа, камер суурилуулалт, камер үнэ, камер зарна, камер зарах, камер суурилуулах, хяналтын камер гэж юу вэ