Теле хяналтын камерын системийг IP буюу Сүлжээний камерын хяналтын систем, CCTV буюу аналоги камерын хяналтын систем гэж ангилна. Аналоги камерын хувьд үйлдвэрлэлээс шахагдаж байгаа хуучин шийдэл бөгөөд одоогийн байдлаар IP камерын үйлдвэрлэл, нийлүүлэлт голлох байр суурийг эзлэж байна. Манай компани нь дэлхийд тэргүүлэгч БНХАУ-ын HIKVISION, FKVISION, TIANDY брэндийн хяналтын камерын системийг МУ-ын зах зээлд нийлүүлж хувь хүн, албан байгууллага бүх салбарт суурилуулдаг бөгөөд хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тохирох шийдлийг гарган үйлчилгээ үзүүлдэг.

Хяналтын камер нь танд:

  • Аюулгүй байдлаа хангах
  • Орчиноо хянах
  • Эрсдэлийг багасгах
  • Yйл ажилгаагаа баримтжуулах
  • Урьдчилан сэргийлэх боломжийг олгоно.

Хяналтын камерын хамгийн хэрэгцээт функцууд нь:

  • Хөдөлгөөн мэдэрч бичлэг хийх (Motion Detection)
  • Өдөр шөнийн горимын шилжилт (True Day Night)
  • Гэрлийн тусгалын болон ялгаатай орчны дүрсийг тэнцвэржүүлэн харуулах (WDR)
  • Дүрсийн шахалтын форматуудын төрөл нь бичлэгийн чанарыг багасгахгүйгээр хэмжээг шахаж дамжуулах чадвартай байх (MPEG4, H264 гэх мэт)
  • Сүлжээ тасрах болон камерыг салгах унтраахад мэдээлдэг байх. (Alarm management-Video loss detection)
  • Аль болох олон брэндийн камеруудыг холбон нэгдсэн сүлжээнд ажиллуулах чадвартай байх. (Supported multiple brands)
  • Бичлэг хадгалах багтаамжийг хангалттай өртгөтгөх боломжтой байх.
  • Интернэтээр дамжин ПС болон ухаалаг төхөөрөмжөөр алсаас хянах, тохируулах боломжтой байх. (Web and mobile client, Remote Control)

Хяналтын камерын системийг суурилуулахдаа:

  • Суурилуулах орчиндоо тохируулах / Гадна, дотор, заал талбай, сайн харах шаардлагатай байгаа зай
  • Хянах гол цэг, тод харах цэгийг тодорхойлох
  • Сүлжээ, тэжээлийг тэдгээрийг хэрхэн зохион байгуулахаа төлөвлөх
  • Хянах орчиндоо тохируулан линзний болон дүрсийн нягтаршилийг оновчтой сонгох
  • Бичлэг хадгалах хугацаа
  • Суурилуулах камерын тоо зэргийг хамгийн түрүүнд тооцоолсон байх

1. IP Хяналтын камер

Дотоод сүлжээний протоколд суурилсан теле хяналтын тоног төхөөрөмжүүдийн нэгдэл.

Давуу тал

  • Дүрсийг өгөгдлийн нууцлалт (encryption) хийж дамжуулдаг
  • учир нууцлал өндөртэй
  • Ашиглалтын функцууд их
  • Дүрсийн шууд харах, бичлэг үзэхэд дүрсийн чанарт
  • өөрчлөлт байхгүй
  • Алсаас хянах олон арга замуудтай Жнь: Интернэттэй бол ухаалаг утас болон ПС –р дамжин хаанаас ч холбогдох боломжтой
  • Сүлжээний свичээр холболт хийх боломжтой учир өргөтгөх болон хол зайд дамжуулах, кабелийн ажил зэрэгт хүндрэлгүй
  • Шийдлийг олон хувилбараар гаргах боломжтой
  • Нэмэлт төхөөрөмжүүд, програм хангамжууд ашиглан зөвхөн телехяналтаас гадна цогц хяналт бүртгэл, аюулгүй байдлын системийг зохион байгуулах боломжтой.
  • Ганц сүлжээний кабелиар тэжээл дүрсийг дамжуулах чадвартай
  • Ихэнх загварууд давхар аналоги гаралттай байдаг тул шаардлагатай үед аналоги сигнал гаргаж авах боломжтой

2. Аналоги Хяналтын камер

Теле камерын дүрсийг зориулалтын коаксиал кабелиар дамжуулдаг энгийн бүтэцтэй хяналтын систем.

Давуу тал

  • Өртөг хямд
  • Аналоги холболттой учир дурын камеруудыг хооронд нь холбон ашиглах боломж
  • Камерын тоог нэмж хасахад лиценз хэрэглэхгүй
  • Портын тоогоор зохицуулалт хийнэ
  • Бичлэг хадгалах багтаамж бага шаардана