Хятад улс дэлхийн хамгийн том хяналтын камерын системтэй улс болжээ. Одоогоор тус улсын том хотуудын гудамжинд нийтдээ 170 сая камер 24 цагаар ажиллаж, хиймэл оюун ашиглан хүмүүсийн нүүрийг таньж, хэн болох, ямар машинтай, гэр бүлийн гишүүд, найз нөхөд гээд бүх хувийн мэдээллийг нь гаргаж байдаг гэнэ. 2020 онд тэд камерын тоогоо 400 саяар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Саяхан BBC сувгийн сэтгүүлч Жон Садвортод Хятадын камерын хяналтын аварга төвд зочлох ховорхон боломж олдсон байна. Тэр энэ үеэр камерны системийн хүчин чадлыг туршихын тулд өөрийн мэдээллийг бүртгүүлээд баригдалгүй хэр удаан зугтаж чадахыг үзжээ.
Гэтэл Садвортыг гудамжинд гарснаас ердөө 7 минутын дараа цагдаа нар баривчилсан байна.
Засгийн газраас гадна Хятадын хувийн компаниуд ч дотооддоо ийм систем ашиглаж, ажилчдынхаа үйлдэл бүрийг хянаж байдаг болжээ. Тус улсын хиймэл оюун (AI), нүүрээр таних (face recognition) технологиуд өндөр түвшинд хөгжөөд байгаа юм.
How long can a BBC reporter stay hidden from CCTV cameras in China? @TheJohnSudworth has been given rare access to put the world's largest surveillance system to the test pic.twitter.com/vLGQYN7ZB9
— BBC News (World) (@BBCWorld) December 10, 2017