Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18,19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар Бэлх, Шарга морьт, Гоодой, Баянбулаг, Зуун мод, Ойн булагт байрлах зуслангийн байшин, хаусыг тонох хулгайн гэмт хэрэг 40 хувиар өсжээ. Тодруулбал, иргэд зуны улиралд зусланд гарахдаа өндөр үнэтэй тавилга, эд хогшлоо аваачиж, намар буцахдаа ямар нэгэн камержуулалт, дохиолол хамгаалалтгүйгээр үлдээж байгаа нь хулгайчдын олз болж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Зөвхөн 2017 онд гэхэд зуслангийн байшин, хаус тоносон 270 гэмт хэрэг гарчээ. Түүнчлэн зуслан бүхий амнуудад амьдарч буй мал бүхий иргэд хариулга маллагаагаа жижүүрлэдэггүй, им, тамгажуулалт сайн хийхгүй байгаагаас үүдэн малын хулгайн хэргийн хохирогч болох тохиолдол их байгаа аж.